Цасан шуурга шуурна
Энэ сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 82 удаагийн тохиолдлоор 92 хүн амь насаа алджээ. Зөвхөн энэ сарын 15-22-ны өдрүүдэд зургаан удаагийн усны ослоор долоон хүн амь насаа алдсан байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ зөвлөгөө өгөх, насанд хүрэгсэд гол, ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлыг ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
өа
Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр ихэнх нутгаар, 29-ний өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ