Гэдэсний халдварт өвчин гарч, 116 хүүхэд өвджээ

img

Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгт шалтгаан нь тодорхойгүй гэдэсний халдварт өвчин гарч, 166 хүүхэд эмнэлэгт ханджээ. Тэднээс 34 хүүхэд халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өглөөний 06.30 цагт анхны хүүхэд эмнэлэгт хандаж, хэвтсэн аж. Уг гэдэсний халдвар нь 38-40 хэм хүртэл өндөр халуурах, бөөлжих, цусан судалтай суулгах шинж тэмдэгтэй байгаа бөгөөд цэцэрлэгийн бага, дунд ахлах бүх бүлгийн, бүх насны хүүхдүүд өвчилсөн байна.

х

Уг халдвартай холбогдуулан тус аймгийн онцгой комисс хуралдаж, VII цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэх тав хоног зогсоожээ. Халдварын голомтод аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин тандалт судалгааны албаны тархвар судлаачдын болон Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны баг, МХГ-ын улсын байцаагчид, лабораторийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

а

Тус цэцэрлэг нь 414 хүүхэдтэй бөгөөд өчигдөр 270 хүүхэд цэцэрлэгтээ ирж, 144 хүүхэд нь ирээгүй байжээ.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhamar:
hvvhdvvd gedeg ariuhan bidnii ireedvin ov zalgamjlagchdiig bitgii ovchlvvleed baigaarai hvvhdvvd ervvl saruul baih in hamgaas chuhal shvv ......bi 7nastai hvv bnaaaa
2014-09-27
saran :
одоо хүүхдүүдийн биеийн байдал гайгүй болж байна цэцэрлэгийнхэн хүүхдэд өгч байгаа хүнсний зүйлийн баталгаан дээр сайн анхаарах хэрэгтэй
2014-09-26