Дүрвэгсдээс айж хилээ хаав

img

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Сириэс ирж буй дүрвэгсдийн урсгалыг зогсоох үүднээс тус улстай хиллэдэг хилээ хаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч “Сириэс ирж буй дүрвэгсэд улс оронд минь хэтэрхий аюултай. Тиймээс улсынхаа хилийг тодорхойгүй хугацаагаар хаахаар болов. Мөн энэ асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассадтай ярилцахыг хүсч байна” гэж хэлжээ. Турк хил орчимдоо танк, байлдааны зориулалтай нисдэг тэрэг байршуулсан байна. Өнгөрсөн амралтын өдрөөс эхэлж Иракийн хэт даврагчдаас зугтааж Сирийн 40 мянга гаруй иргэн эх орноо орхисон билээ.

.

АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэнээр “Эх орноосоо дүрвэсэн иргэдийн 98 хувь нь Туркийн хил орчимд байршсан” гэжээ. НҮБ болон “Улаан загалмай”, “Хавирган сар” нийгэмлэгийн элч нар дүрвэгсдэд зориулж цэвэр ус, хоол хүнс тарааж эхэлсэн байна. Мөн 100 гаруй хүүхдэд эмчилгээ хийж, хоёр эмэгтэйд хагалгаа хийжээ. Маргааш Британийн Засгийн газар дүрвэгсэд рүү хүмүүнлэгийн тусламж илгээхээр болсон гэж НҮБ-ын дарга Бан Ги Мүн мэдэгдэв.

э

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ