Өртөөчилсөн зөвлөгөө өгнө
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" өдөрлөг маргааш 11.00 цагт Чингисийн талбайд болно. Уг өдөрлөгт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мари Стопс олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож, оюутан залууст өртөөчилсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэх аж. Нэгдүгээр өртөө архи, тамхины хор хөнөөл, дам тамхидалтын тухай байх бол хоёрдугаар өртөө зүрх судасны өвчний эрсдэл байгаа эсэхийг үнэлэх, эрсдлийн түвшинд тохирсон зөвлөмж өгөх гэнэ. Дараагийн өртөөнүүд биеийн жингийн индекс тодорхойлох, эрүүл зохистой хооллолт, гэр бүл төлөвлөлт, охид хөвгүүдийн эрүүл мэнд гэх сэдвүүдээр төрөлжин, зөвлөгөө мэдээллийг өгөх аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ