Цэргийн тойргийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Хил хамгаалах ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны цэргийн тойргийн дэд комиссар, хошууч генерал Дэн Нинфэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хил хамгаалах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.
а
Тэрбээр Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, БНХАУ-ын ХАЧА-ийн Шинжааны цэргийн тойрог хооронд хилийн асуудлаар хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа талууд харилцан илэрхийлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ