Улаанбаатарт шуурна
Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан , Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 градус,Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлжийн голын сав газраар 3-8 градус, говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
g
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ