Үс засуулбал эд мал баялаг болно

img

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 27. Бямба гариг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 3. Санчир гараг. Салхины эх одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох.Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

б

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгс болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ