Автомашин борлуулагчдын төлөөлөлтэй уулзжээ

img

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр задгай талбайд автомашины худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2013 оны “Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээнүүдийн тухай” А/980 дугаар захирамж гаргасан. Мөн энэ ажлыг хурдасгах зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор ” барьж байгуулах тухай 29 дүгээр тогтоол гаргасан юм. Тогтоол, захирамжийн дагуу  цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сарын 1-ний дотор ил задгай талбайд автомашин борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэн, шилжүүлнэ.

ө Харин дээрх шийдвэртэй холбоотойгоор автомашин борлуулагчид “Худалдааны цогцолбор бүтээн байгуулах, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг дэмжиж байгаа ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай байгаа” гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Тиймээс ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж борлуулагчид болон худалдан авагчдын наад захын хэрэгцээг нэг дор төвлөрүүлж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр  “Авто худалдааны төв” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн хурлаар бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа тухай нарийвчилсан мэдээлэл авч, энэ асуудлаар 9дүгээр сарын 29 буюу ирэх даваа гаригт дахин борлуулагчидтай уулзана” гэлээ. Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтаар  автомашины худалдааны төвийн дулааны цэг, цахилгаан, оношилгооны төв, цайны газар, 00 зэргийг ашиглалтад оруулна гэдгийг тус цогцолборын удирдлагууд мэдээлж байгаа юм.

с Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг бөгөөд  шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэсэн тооцоо байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hodoonii orkud:
za hodoonii orkud yawj malaa malal ta nart ene hot denduu goydonoo ta nar shig yumnuudiin ug hereggui yadaj omhii amaa ugaa sejgiin huuruud.
2014-09-29
jagaa:
gargasan ni deer baih
2014-09-29
шууд гарга:
шууд гарга.ямар талхны дэлгүүр биш машин авах бол тэнд нь очоол үзэж хараад авья.одоо бол хашааныхаа харалдаа замын нэгдүгээр эгнээ явган хүний зам дээр гаргаад тавьчихсан нэг л тамхи татаж хөзөр тоглож пээдийсэн лалрууд.шууд хотоос зайлуул.
2014-09-28
holhon tsolj hay:
tehnikiin zah, barilgiin zah nariig hotoos hol tsolj hayah ni zow. ene chini ard tvmnii odor tutmiin hereglee bish. hotiin zamiin tvgjirel, awto mashinii utaa ugaar ers bagasna zow. tednees asuugaad yariltsaad bh *rdlagagvi. biznesee hiij amidrahiin tuld yawj l taarna. zaasan gazar ochij l taarna. uhamsarlaad hotoos holdoj vz de...
2014-09-28
zailuul:
naaduulaa hurdan gargaj zailuul aris shirnii uildveruudiig buur hari garigruu nuulge
2014-09-28
зам талбай:
зам талбайг нь л сайн засаад өгчихөөч. манайхан болгоно доо болгоно
2014-09-28
uul dargad:
ug ni sanaa ni zuv tur biznesst khutgaldakh khereggui. neg yum khiine geed busdiin erkhiig khyazgaaldagaa boli. nuguu ursulduunii khuuli khaana bna. naad ajlaa khuuliin daguu irgenii erkhiig khundetgen khii. ta nariig irgeniihee erkh ruu khaldaj bai gej songoson yum uu. 1. mashin barij bolokhgui. 2. mashin zarj bolokhgui. ta nar nuguu davkhar zam enee teree geed bsan. ajlaa l khii. yum l bol irgen ruu fair aka bolj
2014-09-28
garga:
erthen garga
2014-09-28
ирррррр:
бугдийг гарга л гэх юм хотоос тгд энэ хотод чтнь юу улдэхин
2014-09-28
бордорж:
авто машиний ченжууд бол. валютийн нооц барагч хотийн тугжирлийг бий болгогч учир нэг их дэмжих хэрэггуй
2014-09-27
болд:
хотоос хурдан гарга бас арьс ширний уйлдвэрийг.,мон их дээд сургуулийг гаргаа
2014-09-27
зочин:
ямар нэг шинэ дэвшилэт юм хийх гэхээр байнга эсэргууцэж байхаа болих хэрэгтэй нийт улаанбаатрийн орщин суугчдийн эрх ашиг иймд уулзаж ярих хэрэггуи
2014-09-27