Б.Номин, Э.Нарангэрэл нар яллаа

img

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байна. Өнөөдөр наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 57 кг, 70 кг, эмэгтэй 48 кг, 63 кг-ын жингүүдийн барилдаан болох бөгөөд манай гурван бөх дэвжээнд гарах юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай сугалаа таарч, манай бөх цэвэр яллаа. Б.Номингийн дараагийн тойрогт  БНАСАУ-ын бөх Жонг Хакжинтай барилдана.

ө

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Вьетнамын бөхтэй оноолт таарч, 3:1-ийн харьцаагаар яллаа.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ