62 дугаар сургууль бохир усаар баригдсан “Коток”-той боллоо

img

СХД-ийн 62 дугаар сургуулийн сурагчид амралтаараа бохир усаар бүтээгдсэн мөсөн талбайд тоглож байна. Ойролцоох  8 дугаар байрны бохир усны худаг бөглөрснөөс болж 62 дугаар сургуулийн ар талын биеийн тамирын талбай бохироор дүүрчээ. Хэдийгээр мөсийг ховхолж эхлээд байгаа ч халдваргүйтгэл хийх байгууллага олдоогүй байгаа гэж байна. 2700 гаруй хүүхдүүдийн тоглодог биеийн тамирын талбай бохирын усанд автаад 10 аад хонож байна. Сурагчид  бохир мөсөн дээр хөл бөмбөг тоглож, амралтаа өнгөрүүлсээр байна. Ойр орчмын байрны хүүхдүүдэд ч тоглох боллоо гэж хорооны ариун цэвэр хариуцсан мэргэжилтэн аргаа барсан байдалтай ярьж байлаа. Сургууль амарчихсан байгаа учраас эцэг эхчүүдээс хэл ам гарахгүй байгаа гэж тэрээр ярьлаа. Энэ асуудлыг шийдэх боломж байгаа ч  төсөв хөрөнгө гаргахгүй л бол энэ байдал олон жил үргэлжилнэ гэж тус дүүргийн орон сууц нийтийн аж ахуйн засварчин хэлж байсан.  2 хоногийн өмнөөс эхлэн СХД-ийн 19 дүгээр хорооны засаг дарга энэ мөсийг ховхолж, мөсийг нь ачих машин гаргаж өгсөн байна. Бохироос болж үүссэн мөсийг ачиж дууслаа гэхэд энэ газарт халдваргүйтгэл хйих шаардлагатай. Тэгэхгүй л бол урин дулааны цагт сургуулийн хүүхдүүд халдварт шараас эхлээд өвдөх өвчин их байгаа юм.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaa:
alan shu bysdaa min baga doromjlooroi
2012-09-02