Ерөнхий сайд хэдэн удаа тууз хайчилсан вэ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "ЭЗЭН-100"  хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлснээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах гэнэ. Тэрбээр эдийн засаг, бизнес эрхлэлт, уул уурхайн салбарыг дэмжих, хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэрийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, төгрөгийн ханшийг тогтворжуулж, үнийн өсөлтийг сааруулах чиглэл, гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон аж үйлдвэрлэл, улсын төсөв, хөнгөлөлттэй зээл гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм байна.

а

Энэ мэдээллээс Ерөнхий сайд 100 хоногт хэдэн удаа тууз хайчилсаныг мэдэх боломжтой. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал, мал 60  сая хүрч өссөн, төсөв хэмнэсэн тухай, МИАТ компани Эрээн рүү шууд нислэгтэй болсон, Үндэсний баяр наадмаар тав хоног амардаг болов гэхчлэнгээр Ерөнхий сайд нэлээд өргөн хүрээг хамарсан мэдээлэл хийх нь. Бас өндөг тансаг хэрэглээнээс гарсан гэх таатай мэдээг ч дуулгах гэнэ.

ө

Ерөнхий сайдын өгөх мэдээллийн дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу.

а

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрээн рүү нисдэг болжээ:
мундаг ажил болжээ эрээн рүү нисдэг болсон нь
2014-09-29
монголчууд:
мал 60-н сая хүрэхэд алцайсанхуяг ямар гавьяа байгуулсан юм бол.өөөр очиж мал хээлтүүлсэн юм биш биз дээ. путиныг элэбэгдорж урьж авчирсан нь энэд бас ямар хамаатай юм бол. эрээн рүү шууд нислэгтэй болсон нь харин хятадуудтай ойртож тэдний хармааны хүн болсоныг нь харуулж байна даа. наадмаар5- хоног амрах ямар ашигтай гэж улс орон хямраад,ядуураад байхаад өөрсдийнхөө авилгал авч баяжсаныг ард түмэн баяжлаа гэж бодоод олон хоногоор амраад байгаа юм уу.зарим нэг авилгалч нь гадаад далайд цүрдгэр гүзээгээ унжуулаад шалхайсан юмнууд амарч яваа харагдсан.
2014-09-29
засгийг дэмжигч:
зэс болон нүүрсэнд хэт дулдуйдсан ман-ын эрх барьж байсан засаг үүний дэргэд юу хийсэн бэ. тэд мөнгө босгоогүй, харин зэс, нүүрсний хөөрөгдөл болсон хөөсөөр л гараа угаацгаасан. тэгээд хөөс арилж бодит байдалтай нүүр тулсныгаа манынхан хямрал боллоо гэж бахирах. үнэндээ бондын зээл орж ирж зам мэтийн дэд бүтэц рүү орж олон арван ажлын байрыг түүнийг дагалдаад явж байдаг олон арван бизнесийг хамгаалагүй бол ам.доллар аль хэдийн 3000 давах байлаа.
2014-09-29
баянголын амны оршин суугчид:
дээр бичсэн олон жагсаалтыг уншсангүй ээ. нэг тууз хайчлалтын тухай л бичье. одоо яг жилийн өмнө дөө. схд-ийн баянголын аманд инженерийн шугам сүлжээ бэлэн болоод бүхэл бүтэн хороолол ашиглалтад орлоо гээд буман өлзий хороолол дээр тууз хайчилсан, одоо болтол тэр хороолол нь төвийн системд холбогдоогүй, хэсэг ундуй сундуй газар ухаад орхисон газартай л өнөөдрийг хүрлээ. хийж дуусаагүй юмаа хийсэн мэтээр бичиж ард түмний толгойг эргүүлж бөөн найдлага төрүүлээд орхидог олон жишээ хэвлэлээр явах юм. энд өөрийн баттай мэдэх нэг жишээг бичлээ
2014-09-29
ediin zasag hyamarsan toogoor:
ediin zasag hyamarsan toogoor l mun adil tuuz haichihlsan daa huurhii gej
2014-09-29