Хотын даргын сэрэмжлүүлэг

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын замын салбарт өрнөсөн бүтээн байгуулалтын талаар танилцуулангаа жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэжээ. Тэрбээр нийслэлийн зам сайжрахын хэрээр  жолооч нар хурд хэтрүүлэн зам тээврийн осол, аваар ихээр гаргадаг.  Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж буй тоон мэдээллээс харахад хурд хэтрүүлсэн, аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй зам тээврийн осол буурахгүй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, замын тэмдэг, тэмдэглэгээгээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож байхыг хотын дарга уриалжээ.

ж

Мөн тэрбээр "нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажилөрнөлөө. 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаартооцож авсан мэдээллээр нийслэлд нийт 40,94 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавигдсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм. Тухайлбал, Улаанбаатар хотын үүд болсон Яармагийн гүүрээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км автозам удахгүй ашиглалтад орно. 2012 оноос тавигдаж эхэлсэн уг зам зорчих хэсгээрээ  23 м өргөнтэйгөөс гадна замын хажуугаар 10 км урт явган хүний зам тавиад байгаа. "Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр  барьсан Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км шинэ авто замыг 9 дүгээр сарын 5-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилтын хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой замууд юм. Үүнээс гадна Богд уулын араар тавьсан энэхүү зам хурдны зам огт биш бөгөөд хөдөлгөөнд оролцогчдоос илүү анхаарал, ур чадвар шаардагдахаар байгаа гэдгийг онцгой анхаараасай гэж хүсч байна. Ашиглалтад хүлээн авсан зам1.5-5 хүртэл метрийн өндөр далан, 24 огцом эргэлттэй учраас Замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан 30 км/цагаас хурдаа хэтрүүлэлгүй, илүү анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүд, жолооч нарт анхааруулъя. Тус замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 6 760 метр аюулгүйн туузан хашилт, анхааруулга бүхий таних тэмдгүүдийг байршууллаа" гэсэн мэдээллийг өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shine zamaar zorchigch:
bayanhoshuunii shine zam ashiglaltand orloo!ter saihan zamiin urgun bolsniig ee!getel bvdvvleg mahan tolgoinuudiin mashin tavidag zogsool aytai 1 egnee ter chigtee mashin!odoo yah ve!urgun zamaar yavah ni getel saad...!edniig bvgdii ni hashraagaad uguuch!
2014-09-30
yumi:
delhii niiteeree hurdatstai hogjij bhad uls ornii hogliig hoosh ni tatdag humuus bolimoor yum. mongol ulsad huuli durem heregtei
2014-09-29
хотын залуу:
тэгвэл та нар хотод амьдарч чадахгүй бол тэр хөдөө гарч амьдарч дээ. гэрээ бариад малаа маллаад амьдар даа.
2014-09-29
tiim:
yag unen zam mashin ,barilga baishin bidend uneheer tohiromjgui zuil
2014-09-29
аэөө:
угаасаа л ямар ч ухамсаргүй, хүмүүжилгүй народ шүү дээ бид чинь , барууны иргэншилийн юм бүхэн бидэнд тохирохгүй ш дэ
2014-09-29