Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ ЖДҮС-аас  хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн "Түшмэл" ХХК, арьсан эдлэл, хатуу оёдлын "Хасуд бат" ХХК-ийн үйл ажиллагаа болон Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозам, "Галтмөнх" ХХК-ийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт, "Хачиг хайрхан" ХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл зэрэг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах юм.

Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөлөлтэй уулзалт хийн, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно. Ерөнхий сайдыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайд А.Гансүх нар болон албаны бусад хүмүүс тус аймагт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочинд:
бямбаа миний бие болбоос хэнтий аймгийн гаралтай хүн болой. миний бие ардчилалыг анхнаас эхэлж намд элсээгүй ч гэсэн дэмждэг нэгэн байна
2014-09-29
зочин:
бямбаа гуай дүрвэд хүн байхаадаа.
2014-09-29
бямбаа:
олон зүйлийг эргэцүүлэн харлаа яагаад урд нь ардчилсан нам төр барьж байхдаа өвдөг шороодож байсан зүйл бол нам доторхи олон фракцууд нэг нэгнээ хэт их хардсан сэрдсэнээс болж л унадаг байж дээ. харин алтанхуягийн хувьд энэ бүхнийг нэг дор зангидаж хардуулж сэрдүүлж чичлүүлж байсан ч эх орноо гэсэн сэтгэл нь илүүтэй давамгайлж байгаа тулдаа тэсэж байна уу гэж харлаа. мэдээж алтанхуяг гэдэг хүн тахимаа өгсөн тохиодолд намын дундах фракцуудын зөрчил дээд цэгтээ хүрч засгаа товхинуулж чадахгүйд хүрнэ биз дээ. ажлыг бол энэ засаг хийж байна даана ч хардуулах нь их юм даа. ажил хийсэн хүн ажил хийгээгүй хүнээс илүүтэй хардуулдагдал даа.
2014-09-29
ккк наргиа:
хусчихмаар өөр илүү дутуу юм юу бна гэж яваа юм болов уу
2014-09-29