“Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлнэ. Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Улсын эрдэнэ” өргөмжлөлийг бий болгосон. Харин “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг монголчуудын соёлын биет бус өвийн тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор санаачилсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ