Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх тухай хэлэлцэнэ

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. -Барилга худалдан авах тухай  /Дулааны үр ашиг төслийн хүрээнд баригдсан ус, дулаан дамжуулах тоног төхөөрөмж байрлах 2 барилгыг нийслэлийн өмчид худалдан авах/ -Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /Баянзрх дүүргийн 16-рх хороонд байрлах Өнөр бүл төвийн балансад бүртгэлтэй автогражийн барилга, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй барилга/ -Хөрөнгө шийдвэрлэх тухай /Нийслэлийн 2014 оны төсвийн урсгал зардлаас санхүүжүүлэх тухай/ -Дүрэм батлах тухай /Өргөө зочид буудлын дүрэм/ -Дүрэм батлах тухай /Монголын Хүүхдийн ордоны дүрэм/ -Журам батлах тухай /Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам/ -Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай   /Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журам/ -Нийслэлийн Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай -Журамд өөрчлөлт оруулах тухай /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам/ -Санхүүжилтийн зориулалтыг өөрчлөх тухай /Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил/ - Журам батлах тухай /Иргэний зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай/ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

narantuya:
sain btsgaanu baynzurh duuurgiiin shine 25 dugaaar horoonh barisan guurniii tend avtobusni buudaltai bolgoj ogno uu
2014-09-29