Д.Ганболд: “Мон Хидро Констракшн”-ийн тендерт маргах зүйлгүй

img

ҮХХАЯ-аас Мон Хидро Констракшн компанийн ялсан Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх системийн төслийн тендертэй холбоотой асуудлаар тайлбар хийв. Энэ үеэр тус яамны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболдоос зарим зүйлийг тодруулав.

ө

- Мон Хидро Констракшн компанийн шалгарсан төсөлтэй холбоотой зарим асуудал яригдаж байна.

-Тиймээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм асуудал гарч байна. 2013 оны долоодугаар сард Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх системийн төсөл, ТЭЗҮ-г боловсруулах, тендер зарлагдсан. Улмаар сонгон шалгаруулалт явагдаж, наймдугаар сард энэ тендерийг яам Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор компанид эрх олгож, наймдугаар сарын 21-ний өдөр “Мон Хидро Констракшн” компанитай гэрээ байгуулсан. Тендерийн бүх бичиг баримт, шалгаруулах үйл явц хууль тогтоомжийн дагуу явсан. Гэрээ байгуулагдаад компани ажлыг хугацаанд нь гүйцэтгэж өгсөн. Одоогийн байдлаар Усны нөөцийн комисс дээр тендерийн материал явж байгаа. Тэндээс баталгаажих ёстой. Үүний дараа эцсийн үр дүн олон нийтэд нээлттэй болно.

б

-Энэхүү төсөл нь говийн бүс нутагт ихээхэн ач холбогдолтойг онцолсон. 

-Говийн бүс нутгийг үйлдвэрийн усаар хангах, боломжийг судалсан. Ялангуяа Хэрлэн голын гадаргын ус, гүний усны нөөцийг тогтоож үйлдвэрлэлийн шугмаар бүс нутгийн хооронд ус дамжуулах систем ажиллуулах боломж байгаа эсэхийг судалж тогтоосон байгаа. Маш амжилттай үр дүн гарсан. Мон Хидор Констракшн бүх ажлыг чанарын өндөр үзүүлэлттэйгээр хийж гүйцэтгэсэн гэж яам үзэж байгаа. Энэ ажил бол маш чухал ач холбогдолтой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг ирээдүйд усаар хангах, говийн бүс нутгуудад уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийн хөгжүүлэх, хамгийн гол түлхүүр нөхцлүүдийг нэг бол усан хангамжийн асуудал. Хүний гараар бий болж болдоггүй гүний усыг тэр болгон үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломж хомс манай нөхцөлд бүс нутгийн хооронд ус дамжуулах системийг ашиглах нь бидний ойрын ирээдүйд шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг болж байгаа.

ө

-Энэ тендертэй холбоотой гомдол ирээгүй юу?

-Ер нь тендерүүдтэй холбоотой гомдол олон байдаг. Гэхдээ энэ тендертэй холбоотой гомдол ирээгүй. Шалгаруулах явц болон шалгаруулалтын дараа тухайн компанийн гүйцэтгэсэн байдал дээр ямар нэг маргаантай асуудал, ялангуяа бүс нутгийн хороонд ус дамжуулах системийг судлах ажилд асуудал гараагүй. Ямар санааны үүднээс энэ асуудлыг тавиад байгааг мэдэхгүй байна. Шалгаад асуудал байна гэвэл эрх бүхий байгууллага нь шалгана биз. Материал манай яаманд болон Сайншандын аж үйлдвэрийн компанид хадгалагдаж байгаа. Шалгаруулсан явц, гүйцэтгэл ямар нэг маргаан дагуулаагүй. Үүний үр дүнд Хэрлэн голын олон жилийн дундажийн урсалтыг шинэчлэн нэгтгэж материалуудыг гаргаж чадсан. Голын нийт ашиглаж болох нөөцийн 10-15 хувийн ашиглахад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн усан хангамжийн бүхэлд нь хангах Оюутолгой, Тавантолгой, Сайншанд, Цагаансуварга гэх мэтчилэн томоохон бүс нутгийг үйлдвэрлэлийн зориулалттай усаар хангах боломжтой болохыг тогтоосон. Урьд нь ийм ажил хийгдэж байгаагүй.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl irgen:
gutamshig! ichmeer um! mgl iim zamaar hol yavahgui !!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-09-29
үнэмшилтэй ярь :
судалгаа хийх нь зөв. наад төслийнхөө талаар жаахан үнэмшилтэй яриач. хэрлэн голоос ус татаж үйлдвэрийг усаар хангана гэнэ ээ. хэрэв ус татах бол монголын 100 мянга, хятадын 30 мянган хүний усны эх үүсвэрийг таслана гэсэн үг л дээ. хятадын талын далай нуур ч будаа.
2014-09-29
irgen:
selbe goliin tender asuudalgui yu hehehe. asuudalgui gej bga bol jonhene shudarga bus bna l gej helmer bna daa. mus holdoogood hailuulna
2014-09-29