ЦЕГ шинэ байрандаа нүүж орлоо

img

УМБГ-ын хажууд байдаг хуучин нийслэлийн цагдаагийн байрны буурин дээр баригдсан Цагдаагийн ерөнхий газрын барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Шинэ барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, “Мон хаус” компанийн захирал н.Энхмаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав болон цагдаагийн албан хаагчид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар үг хэлсэн юм.

6

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Монгол Улсын Засгийн газар Цагдаагийн албаны шинэтгэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, үр бүтээл, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг хүний эрхийг дээдлэх, хуулийн хүрээнд ажиллах зэрэг томоохон шинэтгэлийг хийж байгаа. Энэ шинэтгэлийн хүрээнд хууль тогтоомжийг өөрчлөхөөс гадна цагдаагийн алыан хаагчдын бие бүрэлдэхүүн ажиллах, хэвийн  нөхцлийг хангах дэд бүтцийг сайжруулах чиглэлээр дорвитой томоохон алхам хийсэн. Өнгөрсөн жил зургаан дүүрэгт цагдаагийн хэлтэс байсныг 14 хэлтэс болгон өргөтгөж, иргэдэд цагдаагийн үйлчилгээг ойртуулах алхамыг хийсэн.  Өнөөдөр  цагдаагийн байгууллагыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах, хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах чиг үүргээ оновчтой, түргэн шуурхай, дэлхийн түвшинд хэрэгжүүлэхэд удирдлагын баг нь ажиллах чадавхитай байх ёстой. Ажиллах чадавхи боломжоор бүрэн хангагдсан байх ёстой гэдэг үүднээс дэд бүтцийг  сайжруулсан байртай болж байна. Энэ байранд Цагдаагийн ерөнхий газар өөрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, бодлого тодорхойлох, шуурхай удирдлагаар  хангах, өндөр мэргэжлийн боловсон хүчин сонгон шалгаруулж авах зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Ингээд цагдаагийн байгууллагын энэхүү барилгыг барьж гүйцэтгэсэн барилгын компанийханд талархаж байна. Мөн энэхүү санаачлагыг гаргасан УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдоржид талархал илэрхийлье. Иргэдэд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн амар тайван амьдралын баталгааг хангах энэ үүрэгтээ Цагдаагийн байгууллага илүү их анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

6

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Юуны өмнө манай цагдаагийнхан ийм сайхан байшинд орж байгаад баяртай байна. Ер нь энэ ордны баруун тал хуулийн байгууллагууд төвлөрсөн газар. 2011 оноос барилгын ажил эхэлж, 2800 мкв талбайтай, 6 давхар байшин нийт дүнгээрээ 7 орчим тэрбум төгрөгөөр босч дуусч байна. Анх эхлүүлж байхад Улаанбаатарт нэг дээр үеийн классик байшин бариулах юмсан гэж ыодож явсан. Тэр санаанд таарсан зураг гарч ирсэн учраас энэ барилгыг эхлүүлж байсан юм. Уг нь их гоё байшин. Улаанбаатар хотын төвийг ийм байшингуудтай болгочих юм бол Монголын нийслэл их сайхан болох юм.  Энэ том барилгыг барьж гүйцэтгэсэн “Мон  хаус” компанийн захирал н.Энхмаад талархал илэрхийлж байна. Анх энэ барилгаас чинь би салахгүй шүү, заавал дуусгана шүү гэж хэлчихээд барилгын ажлын явцад 30 гаруй удаа ирсэн байх. Гайгүй байшин болсон болов уу гэж бодож байна. Цагдаагийн албан хаагчдаас юу хүсэж байна гэхээр ийм сайхан байшинд суучихаад сэтгэл чинь зүрх чинь энэ байшин шиг цэвэр ариун байж, элдэв муу нөлөөнд авталгүй, монгол төрийн төлөө үнэнч шударга  зүтгэж байгаарай гэдгийг захиж хэлье.

6

Бас хэвлэлийнхэнд хандаж, энэ байшинг сайн сурталчилаарай гэж хэлье. Энэ байшинг сайн сурталчилбал цаад хотынхонд чинь ухаан өгч, Улаанбатар хотод ийм сайхан байшин олон баригдах байх гэж найдаж байна. Барилгын өртөг гэдэг юмыг манайхан хэтэрхий  өндөрт гаргаад байна. Энэ байшин л гэхэд 7 орчим тэрбум төгрөгөөр босож байна гэхээр харьцангүй хямд байгааа биз. Сая энэ барилын  тавилгыг авахад 400 гаад сая төгрөг зарцууллаа гэж байна. Цаашид энэ хажууд байгаа УМБГ-ын конторыг нэг иймэрхүү байшинтай, эмнэлэг байсныг контор болчихвол эдгээр байшингууд нийлээд нэг цогцолбор болчихмоор юм байна. Энэ асуудалд УИХ-д миний зүгээс тусална гэдгээ амлаж байна.

7

Цагдаагийн ерөнхий газар шинэ байрандаа нүүн орсон бөгөөд нэг давхартаа иргэдэд үйлчилж, нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдсэн. Гэвч нэг давхараас бусад давхартай үзэж танилцах боломжгүй хэмээн хэвлэлийнхнийг гаргаснаар нээлтийн арга хэмжээ өндөрлөв. Харин хуучин байранд нь Нийслэлийн цагдаагийн нүүж орох юм байна.

6

П.Наран

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorj :
ene 4 tavan xoshuu chini yu ve armiin general uu kkkkk
2014-10-06
nnnnnn:
aman deeree b aastai altanemgeneer dambin huljsun 1 hulgaich ene hvmvvs dotor bn daa
2014-10-01
болд:
генерал шиг дарга нар нь эрээн алаг гоё л хувцастай болж. хувь хүмүүсийн хувьд ийм гоё хувцас өмсөх нь сайхан байх. намайг ажиллаж байхад цег-ын дарга ганцаараа армийн цолны жишгээр хошууч генерал байсан. одоо тэгсэн чинь дарга нь армийн генерал шиг 4 том таван хошуутай пагон зүүсэн харагдах юм. үүнийг хийрхэл гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.генерал цолыг ерөнхийлөгч олгоод байх шиг байгаа юм. тэгээд ч монголд өнөөдрийн байдлаар армийн генерал алга. гэтэл яг армийн генерал шиг хувцастай тэргүүн комиссар цолыг хийрхүү тэмүүжиний санаачилсан хуулиар лав л ерөнхийлөгч олгодоггүй байх. ер нь шинэчлэл хийх нэрээр хувийн амбицаа хэтрүүлдгээ хэзэээ болих юм бэ. тэмүүжин америкийн адал явдалтай кино үзсэн. түүнийгээ буруу ойлгосон хүүхэд шиг л аашилж байна даа. цаг хугацаа зөв бурууг нь шүүнэ байх.
2014-09-30
zochin:
ajillah nohtsol cnini saijirlaa ajilaa sain l hiij gemt hergiin garaltiig buuruularai halaasnii hulgai ih bna shuu amjilt shudarga uilchilgeeg nevtruuleh heregtei tsaashid
2014-09-30
zochin:
mashinii zogsool bhgui
2014-09-30
eenee:
ene nyamdorj u xiij yvaan *
2014-09-30
doogi:
dandaa urid ni heteg tuvug orson humuus yahaar iim muuhai boldog ym be haaya ch gesen eruul setegmeer ymaa ichij amidaraasai bilee
2014-09-29
матар дандий:
цег-ч яахав нэрээрээ тур бариад нийслэлийнхээ цагдаагийн газрыг мергечихдег юм байж. харин дарга нар нь хаашаа янзын цолтой юм бэ? нэг харахад армийн генерал ч юм шиг, нэг харахад одоогийн цэргийн цолоор бол хурандаа генерал ч юм шиг... тэргуун комиссар гэсэн гэлуу? негее обег- ын дарга байсан амгаланбаяр ч билуу амгаланбаатар ч билуу тэр нехер чинь бас тэргуун комиссар гэгддэг байлуу? аан?...
2014-09-29
уур хүрмээр, новшнуудаа хэтэрч байна шүү:
түлэнхий төвийн байр байхгүй, хүүхдүүд газраар эмчлүүлж байна. эх хүүхдийн асрах газар нь дулаан байхгүй хөлдөж үхэх гэж байна. хавдар судлалын ганц шарлагын аппрат нь эвдэрчихсэн хүмүүс үхлээ хүлээж байна. эх нялх, 1-р эмнэлэг хаана ч байсан хүүхдүүд газраар хэвтэж эмчлүүлж байна. цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд эцэг эхчүүд жил болгон очерлож байна. ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 41-60 хүүхэд агааргүй үмхий, давчуу орчинд сурч байна. гэтэл дарга, цэрэг генералууд шинэхэн байрны шилэн өрөөний цаанаас биднийгээ харчихаад амьдрал сайжруулах юм биз дээ. хуцаваа ёстой.
2014-09-29
mongol:
ene temuujin tolgoigoo ugaaj baimaar yum. hed honog usan oroogui yum bol doo, huurhii.
2014-09-29
duhaa:
hediidee iim armiin generaltai bolchihson sonin sodon haragdaj hurandaa general bas hovor shdee
2014-09-29
дандий :
цэрэг, цагдаа олширч, эрх ямба нь нэмэгдэж, орд харш сүндэрлэж буй нь ардчилал гүнзгийрч буйн шинж үү? иргэдийг хуулиа дээдэлдэг ёс зүйг хэн эзэмшүүлэх вэ? яав ч цагдаа , хүчний байгууллага байж таарахгүй.
2014-09-29
hurandaa general:
bas neg hurandaa general baina
2014-09-29
армийн генерал:
яаая. манай ц.бямбажав генералыг командлах хүн байна шд. 4 одтой армийн генерал айн? даанч командлах хүний тоо нь 100 мянга биш нэг бригад хүрэхтэй үгүйтэй л юм байна.
2014-09-29
зочтн:
нямдорж сайдын хийж байсан ажил одоо ч үргэлжилсээр л байх юм, харин тэмүүжин энэ салбарт юу үлдээх юм бол доо зайлуул
2014-09-29
chgvhjb,:
ene bairaa nalaih bagahangaid bariad darga nar n tend amidarsan bol neleen mashin sularana daa
2014-09-29
turiin alban haagch:
hugjliin berh*eltei irgen oroh zam, shat, ariun tsevriin uruu baigaa yum uu? bas mashinii zogsoolnii hurteemj ni her yum be dee? irgeddee zoriulj shinetgel hiihiig zorij baigaa bol naad zahiin ene 2 shalguuriig harsan baih *rdlagatai.
2014-09-29
ииийй:
цагдаагийн дарга нарыг цолгүй болгоно гээд байсан чинь бүгд генерал болчихсон байна. урд нь ганц генерал байдаг байсан бол одоо бүх комиссарууд нь генерал болчихож ккк
2014-09-29
zochin i:
emleg bsan bolch turuh emneleg bolood huuhdiin emneleg ymar ikh hergtee bgaag medhee btsiin bhdaa argachgui dee ed nariin ehner huuhed uvdluu gehed tolbortee emneleg esvel gadag* ybchihna ed nart er hamaaguil dee hunuud mini dee
2014-09-29
irgen:
iim goe huuhdiin emenelegtei bolhiimsan
2014-09-29
suvd:
shine bair goy bn gevch avtomashinii zogsooloo yaj shiidsen bol. ene niisleliin shuuhees avahuulaad toriin tomoohon alban gazruud sur muutai zogsool ch bhgui l bh ym. bugdeeree goy goy boloosoi
2014-09-29
tsvtsvtsv:
niisleliin tsagdaa shan bairtai boloh ni dee getel eronhii gazriinhan orhiima niislel dandaa deerelhvvlj bhiim daa
2014-09-29