Эрдэс баялгийн бодлогын зөвлөл ажлаа эхэллээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус Эрдэс баялгийн Бодлогын зөвлөлийг байгуулжээ. Эрдэс баялгийн Бодлогын Зөвлөл нь 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.
б Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл нь Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар хууль санаачлагчдын хуулийн төсөлд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн стратеги болон салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцох, мөн олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллан судлагаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулж сурталчилах зорилготой болно.
:
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ