Үр тарианы 59.3 хувийг хураажээ
Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гараад буй. Одоогоор 63.8 мянган га-г ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авсан мэдээг орон нутгаас салбарын яаманд ирүүлжээ. Мөн 7.9 мянган га-гаас 95.1 мянган тонн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ. Ингэснээр үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногоо 55.6 хувийн хураалттай явагдаж байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ