Тони Блэйр нийгэмлэгийн зөвлөхүүдтэй уулзжээ
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Тони Блэйр нийгэмлэгийн зөвлөх Фил Дафти, Фернандо Маркуз нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Фил Дафти, Монгол Улсад ирсэн зорилго болон хийж буй ажлынхаа талаар танилцуулаад Монгол Улсын төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажилладаг тухай Улсын Их Хурлын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас асууж тодруулав.
ө
А.Бакей, Монгол Улсын төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо зарим тохиолдолд төдийлөн сайн биш байдаг тухай хэлээд бусад асуудлуудаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ