Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хэвлэлийн хүрээлэнд
10:00 цагт Монгол улсын статистикийг анх удаа Олон улсын зүгээс үнэлж дүгнэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор мэдээлнэ.
11:00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хэрэгжсэнээр барилгын салбарт хүний амь эрсдэхгүй” сэдэвт хэлэлцүүлэг болно.ө
UB palace”-ийн концертын их танхимд
11:00 цагт “ Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газрынхан дүүргийнхээ 3000 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.б
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд
11:30 цагт Үйлдвэрчний эвлэлийн өдрүүдийн хаалтын ажиллагааны хүрээнд “Үйлдвэрчний эвлэл-Залуучууд-Нийгмийн түншлэл” өдөрлөг болно.а
МУИС-ийн Эрдмийн дугуй зааланд
12:00 цагт МУИС-ийн Оюутны хөдөлгөөнөөс 9 сарын 29-ны өдөр хийсэн жагсаал цуглаантай холбоотой Оюутны шинэчлэлийн бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийнэ.ө
“Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний баруун талд байрлах “Ард түмний өргөө” гэрт
12:00 цагт МАН-ын шинэчлэлийн хорооноос МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах Хэвлэлийн бага хурал, санал асуулга, улс төрийн суултыг эхлүүлэн зохион байгуулна.
б
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч Ч.Даваанямаас төр засгийн болоод нийслэл, орон нутгийн удирдлагуудад гаргасан уриалгыг дэмжиж Дархан-Уул аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.
ө
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд
15:00 цагт “Америк өдрүүд” үзэсгэлэн худалдааны нээлт болно.ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ