Ахмад дайчдад шагнал гардуулжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Халх голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр засгийн одон, медалиар шагнагдсан ОХУ-ын зарим иргэдэд шагнал гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын анд нөхөд” оросын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч Бабушкин Владимир Алексеевичийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одонгоор, Халх голын байлдааны ахмад дайчид Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарыг “Цэргийн гавьяаны улаан туг”-ын одонгоор, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин Цендына Анна Дамдиновна, ЗХУ-ын анхны хоёр удаагийн баатар нисгэгч С.Грицевецийн охин Архангельская Лариса Сергеевна, Халх голд босгосон хөшөө цогцолборыг биечлэн гүйцэтгэсэн ОХУ-ын ардын зураач Бурганов Александр Николаевич нарын 7 хүнийг Найрамдал” медалиар шагнажээ. Мөн 1939 оны Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн дурсгалын медалийг 26 хүнд гардуулсан байна.
б Монгол Улсын БХЯ-ны “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр 5 хүн, “Хилчдийн алдар” 2-р зэргийн тэмдгээр 1 хүн, “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр 5 хүнийгшагнав. Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл гардуулсан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ