"Намрын ногоон өдрүүд"-ээр 984 сая төгрөгийн ашиг олжээ

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд “Эрүүл хүнс -2014”, “Алтан намар-2014” шинэ ногооны үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан юм. Нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс” болон “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд хүнсний чиглэлийн 140 аж ахуйн нэгж, иргэн, шинэ ургацын ногоогоор 17 аймаг, нийслэлийн 5 дүүргийн нийт 320 ногоочны бүлэг, 4 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэгч 8 аж ахуйн нэгж оролцжээ. Тэд 1284 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, зөгийн бал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамал болон 16 нэр төрлийн 52 ширхэг техник, тоног төхөөрөмжийн дэлгэн тавьж, нийт 984,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгүүлч ээ хүн ойлгох юм бич дээ:
ашиг юм ууу борлуулалт юм уу борлуулалт бол муу л байна даа харин ашиг юм бол ок
2014-09-30