Сент Люси улстай дипломат харилцаа тогтоожээ

img

Монгол Улс Сент Люси улстай дипломат харилцаа тогтоожээ. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Сент Люси Улсын Гадаад харилцаа, олон улсын худалдаа, иргэний агаарын тээврийн сайд Алва Р.Баптисте нар гарын үсэг зурсан байна. Сент Люси Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдэж буй аж.

ө

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ажиллах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ