Туркменистан улсад айлчлахыг урьжээ
Монгол-Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өнөөгийн шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн биеэр албан ёсны айлчлал хийхийг урьсан байна. Энэхүү урилгыг тус улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Гадаад харилцааны сайд Л.Болдоор дамжуулан уламжилжээ. Уг өндөр дээд түвшний айлчлалд бэлтгэх, эдийн засаг, эрчим хүч, тээврийн салбарт тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар Душанбе хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын ярилцаж, санал солилцсон юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ