Зохион байгуулах хорооноос албан ёсоор уучлалт гуйлаа

img

БНСУ-ын Инчён хотноо Азийн спортын XVII их наадам үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гаригт (09.27) Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.

а

Азийн наадмын үеэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн байсан. Мөн Монголын төрийн далбааг буруу байрлуулсан зэрэг зөрчлийг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан талаар хэвлэлийн хурлын үеэр дурдсан.

х

Тэгвэл Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Ноот бичгийн хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

а

Инчёнд ажиллаж буй Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос мэдээлэв.

нх

Эх сурвалж: www.news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зөвхөн хангүгүүдтэй тэмцэлдээд байх биш дэлхий нийтэд мэдүүлэх хэрэгтэй бусад улс гүрэн энэ бузар үйлдэл, булхайг нь мэдэж авбал илүү үр дүнд хүрнэ.
2014-10-01
....:
өмхий сул унгасууд.
2014-10-01
цогоо:
уучлаарай гэсн үг нь хаана бна аа
2014-10-01
zochin :
eniig uuchlal gej hen unshdag bainaa, gants ug useg alga, shuud deerelhsen ongo ayas baina.
2014-09-30
солонгосчууд дандаа булай аргаар хождог:
тэр бичлэгийг нь youtube facebook twitter гэх мэт сошиал медиа интернет дээр тавиачээ хамаг булайг нь дэлхий даяар цац уучлал гуйгаад болоо юм уу тэгээд бас хулхидаж ялалт авдаг балайр зантай. төгсцогтын тоглолтын бичлэгийг ч гэсэн youtube дээр тавьчих мэргэжлийн гадаад боксчид үзээд солонгосчуудыг ямар булай аргаар хожил авч байгааг үзэг дүгнэг
2014-09-30
нэржж:
уучлалт гуйсан үг нэг ч харагдахгүй байна даа
2014-09-30