Монгол Улсыг бүслүүргүй гэртэй зүйрлэв
МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах "аян"-аа Улаанбаатарт эхлүүллээ. Тус хорооныхон Хэлмэгдэгдэгсдийн хөшөөний хажууд гэр барин, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гарын үсэг цуглуулж, "Эдийн засгийн хямрал-Иргэний ядуурал" сэдэвт санал асуулгыг өнөөдрөөс эхлүүлж байна. Эл санал асуулгаар УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, эцсийн үр дүнгээр нь гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалтай ярих гэнэ. Санал асуулгыг нээж, МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ "Бид энэ санал асуулгаар сүүлийн нэг жилийн дотор улс орны нөхцөл байдал дордсон уу, иргэдийн бодит амьдралд төрийн бодлого яаж тусч байна, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай тооцох гэж буй бидний хариуцлага зөв үү, буруу гэдгийг иргэдээсээ асууна. Энэ санал асуулгад тулгаарлаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Ерөнхий сайдтай хариуцлага тооцох УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт шаардлага хүргүүлнэ. Бид тэмцлээ шат дараатай явуулж, тгэдийн өгсөн саналыг эрх баригчдад хүргэж, шийдвэрлүүлэхийн тулд тууштай ажиллаж, тэмцэх болно" гэдгийг огцолж байв. Мөн тэд Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг бүслүүртэй гэртэй зүйрлэж, энэ хэвээр байвал хэзээ мөдгүй нурж унах аюултайг ч дуулгав. Энэ ч үүднээсээ тэд санал асуулгын гэрээ бүслүүргүй барьсан гэнэ.
б
Тус хорооны зүгээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг шар дараатай тавьсан гэнэ. Өнгөрсөн онд Ерөнхий сайдыг огцруулах 12 зүй бүхий шаардлагыг хүргүүлж байсан аж. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах гурван заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг бэлдэж, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж байжээ. МАН-ынхны энэ бүх шаардлагыг хэлэлцэж, шийдвэрлээгүй учраас тэмцлийнхээ дараагийн хэлбэрийг сонгож, санал асуулгыг эхлүүлж буй аж.
э
"Эдийн засгийн хямрал-Иргэний ядуурал" сэдэвт санал асуулга орон нутагт долоо хоногийн өмнөөс эхэлсэн аж. Одоогоор Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Булган аймгууд санал асуулгынхаа дүнг ирүүлжээ. Харин Улаанбаатар хотод эхэлж буй санал асуулга ес хоногийн хугацаанд үргэлжилж, нийт 5000-8000 иргэний санал авна хэмээн тооцоолжээ.
б
В.Бат
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ