Монгол түмний морины их шүтээн
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу Арвайн талд Монгол түмний морины их шүтээн цогцолбор байрладаг билээ. 2007 оны наймдугаар сард Баян толгой нэртэй газарт энэхүү цогцолборыг олны хүртээл болгосон юм. Баян толгой хэмээх уг газарт эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар гэдэг.
é
Энэхүү шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь таван метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичсэн байдаг юм. Харин хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулсан ажээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулжээ.
é
Ингээд Монгол түмний морины их шүтээн цогцолборын зургаас сонирхуулж байна.
:
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ