Шийдвэр гүйцэтгэх албадтай цахим хурал хийжээ

img

ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албадыг шилэн кабелд холбож “Шийдвэр гүйцэтгэгчийн бүртгэлийн систем”-ийг бий болгожээ. Уг ажлын хүрээнд орон нутгийн 24 шийдвэр гүйцэтгэх албанд видео хурлын төхөөрөмж суурилуулан, цахим хурал хийх нөхцөлийг бүрдүүлж, анхны хурлыг өчигдөр хийжээ.

а

Хурлыг ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга даргалж, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Наран, Мэдээлэл лавлагаа, тоо бүртгэлийн тасгийн дарга, дэслэгч С.Даваадорж нар ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх албадын дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчдэд улирлын дүн мэдээг танилцуулж, анхаарах асуудлаар ажил эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.  Цахим  хурлыг бүсчилсэн хэлбэрээр сар тутам зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ