Мөнгөний модоо зөв услах нь...
Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй, санхүүгийн хувьд баталгаатай байхын тулд тэтгэврийн хуримтлал үүсгэхээс гадна, өөрийн орлогынхоо тодорхой хувийг банкинд хадгалуулдаг.
Гэхдээ шалгууртай. Мэдээж хэрэг хурааж, хуримтлуулсан мөнгөө хэн ч зүгээр л банкинд аваачаад өгчихгүй. Хамгийн түрүүнд хадгаламжийн хүүг нь тооцно. Мөн тухайн банкны харилцагчиддаа олгож буй боломж найдвартай эрсдэлгүй байдлыг нь харгалздаг. Энэ бол наад захын шаардлага.
6
Нөгөөтэйгүүр, хадгаламж хуримтлал үүсгэх нь хувь хүний санхүү талаасаа чухал, давуу талтайгаас гадна улсын эдийн засагт ч эерэг нөлөөтэй.
2014 оны тавдугаар сарын байдлаар манай улсын арилжааны банкуудын нийт хадгаламжийн хэмжээ 7.09 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Нэг ёсондоо иргэд банкинд мөнгөө хадгалуулах сонирхол жил ирэх бүр нэмэгдсээр байна. Олон улсад ч хадгаламжийн хэмжээ өсөж байгааг бүхий л зүйлд нарийн тооцоотой, нягт нямбай ханддаг Германчуудын жишээнээс харж болох.
6
Германчууд хүүхэд байхаасаа л хадгаламжтай байхын ач тусын талаар өндөр мэдлэгтэй болдог. Нийтлэг Герман гэр бүл сар бүр орлогынхоо 11%-ийг хадгаламжиндаа хийдэг байна. Хүн ам нь сүүлийн 30 жилийн турш эрчимтэй хөгширч, хүүхдийн төрөлт жил бүр буурсан, ойрын ирээдүйд ажиллах хүчний хомсдолд орж, хэт олон тэтгэврийн насны иргэдтэй болох аюул буйг тэд ийнхүү тооцож хадгаламж хуримтлуулан ирээдүйгээ баталгаажуулж байна.
6
Манай иргэдийн хувьд ч ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, зорилгоо санхүүжүүлэхийн тулд хуримтлал үүсгэн хадгаламжтай болдог. Гэхдээ ямар нөхцөлтэй хадгаламж сонгож, өөрийнхөө мөнгөний модыг хэрхэн ургуулах вэ? Бяцхан тооцооллыг хүргэе.
7
Манай банкууд иргэдэд хугацаагүй болон хугацаатай гэсэн 2 хэлбэрээр хадгаламжийн үйлчилгээ үзүүлж байна. Хугацаагүй хадгаламж нь хүссэн үедээ мөнгөө захиран зарцуулах боломжтой ч мэдээж бага хүүтэй, хүүгийн ашиг гэсэн зүйл бараг байхгүй.
67
Харин хугацаатай хадгаламж нь хүү өндөр тул тэр хирээр банктай хийсэн хадгаламжийн гэрээний хугацааг дагаж мөрдөх учиртай. Гэвч тохирсон хугацаанаас өмнө гэнэтийн шаардлага гарч, хугацаат хадгаламжаасаа мөнгө авах үед мөнөөх өндөр хүү, хугацаа гээд бүгд цуцлагдаж ямар ч ашиггүй болдог нь нууц биш юм.
Жишээ нь та хугацаат хадгаламжиндаа 200.000 төгрөгтэй, 1 жилийн хугацаатай, 15 хувийн хүүтэй хадгалууллаа гэж тооцоход 30.000 төгрөгийн хүү тооцуулж авна.
7
Гэнэт танд зайлшгүй 100.000 төгрөгний хэрэгцээ гарч гэрээнд заагдсан хугацаанаасаа ганцхан сарын өмнө мөнгөө авахад л бүх хүү цуцлагдаж ердөө 6600 орчим төгрөгний хүү авна. Хадгаламжийн тань хугацаа дуусахаас ердөө сарын л өмнө мөнгө авахад ийм бага хүү авах нь танд мэдээж гомдолтой байх бизээ. Иймээс аль аль талаа тооцоолж, хэдий хугацаанд, ямар нөхцөлтэй хадгаламж нээлгэх вэ гэдэг нь хамгаас чухал юм.
7
Тэгвэл тухайн хүн хугацаат хадгаламжаасаа мөнгө авсан ч үлдсэн мөнгөндөө өндөр хүүгээ тооцуулсаар, бас хэдэн сар хадгалуулсан ч хүү нь нэг л тогтсон хэвэндээ байдаг биш, хугацаа нь уртсах тусам шаталж өсдөг хадгаламж байна.
7
Энэ бол Голомт банкнаас нэвтрүүлсэн хамгийн уян хатан нөхцөлтэй “Уян” хугацаатай хадгаламж. Манайдаа л хамгийн шинэлэг гэж хэлж болохоор. Хүссэн үедээ орлогоо ч хийж, зарлагаа ч гаргачих боломжтой хирнээ хугацаатай хадгаламжийн адил өндөр хүү авах нь. Мэдээж та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, өндөр хүүтэй хадгаламж хайж байгаа бол яг л над шиг судлаад үзэх биз.
Харин миний мөнгөний модыг “Голомт” банкны “Уян” хадгаламж найдвартай услах нь...
6
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин, 2014/09/29-ны дугаар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ