Эмнэлгүүдэд машин хүлээлгэн өглөө
Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нийт 338.5 сая төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хуваарилан өгчээ.
ө
Эрүүл мэндийн сайд Н.Удвал машин хүлээлгэн өгөх үеэрээ “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжын салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана гэж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд 5 дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглагдаж байна. ЭМЯ 2013 онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876,3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон. 2014 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд 800.0 сая төгрөгийг улсын төсвөөс баталсан. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр 13 УАЗ-315195-056, Хантер маркийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн сайдын 279 дүгээр тушаалаар 2014 оны VIII сард олгосон" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ