Хоёр оргодлыг баривчилжээ

img

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 03-ны орой хоёр сэжигтэн оргосон, тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Ажлын хэсэг” байгуулагдан эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа тухай мэдээлж байсан.

а

Тэгвэл тус ажлын хэсгийнхэн өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 18.00 цагийн үед сэжигтэн Б.Амарбаясгаланг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос олж баривчилсан байна. Мөн өнөөдөр 08.00 цагийн үед 1-р хорооллын Саппоро орчмоос сэжигтэн Э.Вантөмөрийг олж баривчлав.

а

Энэ хоёр сэжигтэн нь ууланд бүгэж байсан бөгөөд хоол хүнс олох зорилгоор Улаанбаатар хотод ирсэн байхад нь олж баривчилсан гэж ШШГЕГ-аас мэдээллээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dirr:
сэжигтэн болохоос хоригдол биш л юм байна ш дээ. хэргээ шийдүүлж гэм буруугүй гэдгээ нотлуулахаас өмнө оргосон нь ямар учиртай юм болооо. 1-цагдаа нарын байцаалт нзднээс далд бол маш харгись шоронгийнх нь дарамт шахалт тэвчишгүй байсан байх. 2-гэм буруутай нь нотлогдохоос эмээж ял сонсохоос эмээсэндээ оргож зугатсан байх. сайн л учрыг олох хэрэгтэй дээ.
2014-10-01
цогоо:
хүнс олохын тулд юун төвөөр зугаалдаг тэнэгүүд вэ. баригдаж байхдаа таарсан малууд бна
2014-10-01
tsagdaa:
tsagdaagaas barisan shuu dee.
2014-09-30
ronan:
ugni ert barij bolohl bsan shde ene hoer hvniig hen uuland yaaj abaachij hoolloj hubtsaslaj bsan gedegni sonin bga biz ayultai hvmvvs bidnii dund alhajl bna gesen vg shvde
2014-09-30
gggg:
barisan bol yamaa daa
2014-09-30