УИХ-ын даргад тогтоолын төсөв өргөн барив

img

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.09.30/ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал    ”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл өргөн барилаа. Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн эерэг орчин, инфляцийн нам, тогтвортой түвшин, бодит эдийн засаг тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчин бүрдсэнээр хангагдана. Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал нь эдийн засгийн шингээх чадвар, хуримтлал, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, төлбөрийн тэнцлийг тогтвортой сайжруулах бодлого болон төсөв, мөнгөний зохистой бодлогын хослолын үр дүнгээс хамаарна. Иймд Монголбанк 2015 оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Улсын Их Хурлын даргад  танилцууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мартчихсан байна ш дээ:
хөөе золжаргалаа цаана чинь ам.доллар аль хэдийнээ 1800 давчихсан ш дээ. чи одоо хүртэл ажлаа хийгээд байгаа юм уу? хэлсэн амандаа хүрэхгүй бол олон нийтийн өмнө битгий худлаа том бүлтэрч бай.
2014-10-01
ediin zasagiin hyamaral inflyatsi :
ediin zasagiin hyamaral davtagdaad inflyatsi bolood baigaag bugd mederch harj baina. ediin zasgiin forum 5 udaa hiisen gej medee garsan. yaagaad manai ediin zasag joloodlogogui hyamradaad baidgiin uchriig ehleed oloh ni zuitei bolov uu. amjilt.
2014-10-01
зочин:
бас нэг худлаа зохиомол юм хииж ард тумнээ хуурч байгаа золжаргал
2014-09-30
kube:
tusuv urgun barisan yumuu tusul urgun barisan yum uu
2014-09-30