Зарим “School police" үүргээ андуурч байжээ

img

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр “School police” эргүүл ажиллаж байгаа. Уг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнтэй ажиллаж байгаатай газар дээр нь очиж танилцах, заавар зөвөлгөө өгөх чиглэлээр НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “School police төв”-тэй хамтран шалгалт явуулжээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 50 орчим сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

а

“School police” эргүүлээр ажиллаж буй эцэг эх болон багш нар зөвхөн зам дээр зогсоож ажиллуулах, зохицуулалт хийх, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах ажил гэж ойлгох буруугаар ойлгох явдал анзаарагдсан байна. “School police”-ийн журам дээр эргүүлд ажиллах иргэд олон төрлийн үүрэг гүйцэтгэх тухай заасны зөвхөн нэг нь “Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа /сургуулийн бүсэд хамаарах/ замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Үүнийг анхаарч ажиллах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд онцлов.

ө

Мөн эргүүлд ажиллаж буй иргэдийн цаг ашиглалт муу, хийх зүйлийг сургуулийг зүгээс сайн тайлбарлаж өгөөгүй, зохион байгуулалт хангалтгүй. Эцэг, эхчүүд өөрсдөө идэвхгүй оролцох, зарим нь бүртгүүлчихээд явах, ажилласан тухай тэмдэглэлээ бичихгүй, эсвэл дэлгэрэнгүй, тодорхой бичихгүй  байгаа зүйл ажиглагджээ. Гэтэл эргүүлийн үүрэг гүйцэтгэгч нь сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх ёстой.

ө

Шалгалтын үеэр иргэдэд заавар зөвлөгөө өгч хамтран, сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цахим тоглоомын газруудад хяналт тавьж ажиллахад дөрвөн хүнсний дэлгүүр, гурван цахим тоглоомын газарт зөрчлийг илрүүлсэн байна. Мөн сургуулийн хашаанд бага насны хүүхдийг дээрэлхэж, зодож байгааг газар дээр нь таслан зогсоож,  зохих хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар хариуцсан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажилласан гэж НЦГ-аас мэдээллээ.

ө

Гэхдээ “School police” эргүүлийг идэвх санаачлагатай,  үр дүнтэй зохион байгуулж буй сургуулийн удирдлагууд ч байжээ. Тэд эргүүлийн хувиарыг сар, улирал, жилээр нь гаргаж, эргүүлд гарах иргэдэд мэдэгдэх хуудас хүргэж гарын үсэг зуруулан баталгаажуулж, эргүүлд гарах үед нь үдийн цайны амталгаа, халуун аарц, чацарганаар үйлчилдэг байна. Түүнчлэн хийх ажлын заавар зөвөлгөөг тогтмол өгч, эцэг, эхчүүд ч эргүүлдээ идэвх, санаачлагатай ажиллаж хулгай, танхайн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоож ажилласан байна.

а

Дашрамд дурдахад “School police” төв дээр иргэд олон нийт, сурагчдаас гомдол, мэдээлэл, санал хүлээн авах 312112 дугаарын утсыг ажиллуулж байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
huuhduud surguuliin orchimd ih deeremduulj zoduuldag enend ene polish ajiltanguud sain anhaarah estoishdeee
2014-10-01