Өнөөдөр ахмадын өдөр
Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. НҮБ-аас 1990 онд шийдвэр гаргаж, жил бүрийн аравдугаар сарын нэгэнд Ахмадын өдрийг тэмдэглэх болсон юм. Харин манай улс 1992 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд Төрийн банктай хамтран дүүргийн зорилтот бүлгийн 200 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 11.00 цагт болно. Мөн МАН-ынхан 15.00 цагт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх аж. Үүнээс гадна "Хэнийг ч бүү орхидуул, хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье" уриатай арга хэмжээ Эрүүл мэндийн яаманд болно.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ