Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт MCS компанийн орон нутагт хууль бусаар лизенцгүй эхлүүлсэн үйл ажиллагааг хяналт шалгалтын байгууллага хүчрэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

б

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Бүгд найрамдахчуудын ОУ-ын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014“ авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Тус форумтай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-аас  сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас 91040607

б

Тусгаар Тогтнолын Ордны 7 давхарын Их танхимд

15:00 цагт “Ахмадын өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  болно. Арга хэмжээг МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо, МУ-ын Хөдөлмөрийн баатруудын холбоо, Монголын урлагийн холбоо, Нийслэлийн МАН-ын дэргэдэх ахмадын холбоо хамтран зохион байгуулж байна.

а

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны хурлын зааланд

15:00 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал болно.  Утас: 319015, 319017

ө

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд 

15.00 цагт “Их талын Джаз” ТББ Олон улсын джазз 8-р их наадмыг 2014 оны 10 сарын 01 нээс 10 сарын 06 ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Уг 8-р их наадмын хүрээнд Канад, Япон Герман, Англи улсын хөгжимчид, хамтлагууд ирж оролцоно.

ө Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт “New star” студээс 10 жилийн ойгоо тохиолдуулан урлаг соёлын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

ө

Монголын хүүхдийн ордонд

14:00 цагт Монголын Багш нарын 48 дахь өдөрт зориулсан Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  болно. Сүхбаатар дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны ололт амжилт, багш-сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, Авьяас-2013 наадмын шилдгүүдийн тоглолт, шилдэг хамт олон багш нарыг шагнаж урамшуулна. Холбоо барих: 99767480

ө

Зэсвэгт хүчний Жанжин штабт

11:00 цагт Хойд судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслолын ажиллагаа болно. Холбоо барих 99160187

ө

"Талст 21"цэцэрлэгийн байранд

11:40 цагт Дэлхийн жишиг стандартыг монголд авч ирсэн "Талст 21" хvvхдийн цэцэрлэг албан есоор нээлтээ хийнэ. Дэлгэрэнгvй мэдээллийг 99811555, 99092111

ө

МН мэдээллийн төвд

11.00 цагт СБД-ийн Газрын алба иргэдийн өмчид хууль бусаар халдаж байгаа талаар “Гэгээ-9” СӨХ-ноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүд тус бүсийн захирагч Ч.Чимидсүрэнгээс албан ёсоор уучлалт гуйх болсон талаараа хэвлэлийн хурал зарлалаа.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ