"MCS" групп талархал илэрхийлжээ
Өчигдөр "Шангри-Ла Улаанбаатар" зочид буудалд гал гарч, барилгын гадна фасад бүхэлдээ шатсан. Өдрийн 12.40 цагийн үед гарсан галыг онцгойгийнхон хоёр цагийн дотор унтрааж, аюулгүй болгосон билээ. Тэгвэл тус барилгын эзэмшигч "MCS" групп, "Шангри-Ла Улаанбаатар" ХХК-иас галын үед хурдан шуурхай ажилласан онцгой байдлынханд талархал илэрхийлжээ. Тус байгууллагуудаас илгээсэн талархалд "Галыг түргэн шуурхай унтрааж хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахаас сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 63 дугаар анги, нийслэлийн Аврах анги...-ийн албан хаагчдад талархал илэрхийлье" гэжээ.
а
Галын үед хүн бэртэж гэмтээгүй бөгөөд нийслэлийн Аврах ангийн эрэн хайх, аврах салбарынхан шуурхай ажиллаж, дээврийн хэсэгт байсан 23 хүнийг дотоод шатаар буулгаж, аюулгүй болгосон юм. Урьдчилсан байдлаар галыг цахилгаанаас үүдэн гарч байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Галын дүгнэлт ирэх долоо хоногт гарах юм.
с
а
В.Бат
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ