Орон нутгийн Ардчилсан намууд мэдэгдэл ирүүлжээ
Ардчилсан намын дунд шатны гишүүд буюу орон нутгийн намын байгууллагаас УИХ дахь АН-ын бүлэг болон төв намын удирдлагууддаа хандаж мэдэгдэл ирүүлжээ. Өнөөдрийн байдлаар 18 аймгаас мэдэгдэл ирээд байгаа ба тэд УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт эхлэж чуулганаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байгаа юм байна.
sa
Аймгуудаас ирсэн мэдэгдэлд, Ардчиллын түүхэнд анх удаа төрийн гурван өндөрлөг нь Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байгаа энэ цаг үед улс орны ирээдүйг харсан томоохон бүтээн байгуулалтын алхамуудыг зоригтойгоор хийж, хийсэн ажил нь үр дүнгээ өгч байна. Орон нутагт ч ард иргэд Шинэчлэлийн Засгийн газраас хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжин сайшааж байна.
a
Улс орны өнөөгийн байдал, алдаа оноо хийж бүтээсэн зүйлийг ялган салгаж цаашид илүү их зүйл хийхийг хүсэн хүлээж сууна. Гэтэл намыг хагалан бутаргах сөрөг хүчний санаархал дээр тулгуурласан явуургүй санааг зарим нэг гишүүд дэмжин Шинэчлэлийн засгийн газрыг унагах бодлого баримталж байгаад орон нутгийн намын гишүүд бид гүнээ харамсаж байна.
Түүнчлэн ажил хийсэн нэгнээ дэмжин урам өгч, хийгээгүй дутуу ажилд нь санал санаачилга дэм өгөхийн оронд хэлмэгдүүлэн хорьж цагдаж буруутгаж, нэр хүндэд нь илт увайгүйгээр халдах, эрх эрх чөлөөг нь хэлмэгдүүлэх, гэр бүл үр хүүхэд рүү нь хүртэл дайрч гүтгэн доромжлох асуудал Ардчилсан засгийн үед гарч байна. Тиймээс 37 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулам нөхцөл байдлыг эргэн нэг харж засч залруулахад төрийн гурван өндөрлөг гэлтгүй УИХ дахь бүлгийн бүх гишүүд хамтран ажиллахыг сануулж байна.
a
Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд засаг төрийг тогтворгүй байлгах нь улс орны хөгжил дэвшилд чөдөр тушаа болж, ард иргэдийн амьдрал ахуйд хүндээр тусах нь ойлгомжтой. 2016 оны сонгууль хаяанд ирж намуудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа энэ үед МАН-тай хамтран өөрсдөө тогоогоо хөмрөхийн үлгэрээ зогсоож, 1996-2000 оны гашуун түүхээ эргэн нэг харж намын дотоод эв нэгдлээ хангаж Засгийн газраа тогтвортой ажиллуулахад улстөрийн нааштай, оновчтой шийдвэр гарган ажиллахыг уриалж байна.
s
Орон нутгийн намын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшил сэтгэл зүрх та бүхнийг ард иргэдийнхээ төлөө хийсэн бүтээснээ дүгнэн идэвхжүүлж, олон нийтэд хүргэх тал дээр санал санаачилгатай ажиллаж, хийгээгүй үлдсэн томоохон бүтээн байгуулалтын ажилдаа сэтгэл, гар нэгдэн хамтран ажиллахыг хүсч шаардаж байна. Дуртай нэгэн нь Ерөнхий сайд болохын төлөө ард иргэдийн нэрээр нүүрээ халхлан засаг төр улс орныг самардаг увайгүй улстөрөөс бид татгалзах шаардлагатай, хэрвээ ийм үйлдлийг удаа дараа гаргах бол бид ч бас эсэргүүцэн тэмцэж намаа хамгаалах болно” хэмээн дурьдсан аж.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ