Хоёр байнгын хороо хуралдана
УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа одоо 11.40 цагь болно. Мөн энэ өдөр хоёр байнгын хороо хуралдана. Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болж,
- Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;
- “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
- Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох юм байна.
б
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхлэх бөгөөд
- Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;
- Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэх юм байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ