З.Энхболд: Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажил цалгардуулж болохгүй
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:
өа
-Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлал хийж, төмөр зам барих ажлыг эхлүүлж, 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчилж, хоёр улсын хооронд 20-иод баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ айлчлалууд манай улсын хувьд түүхэн айлчлал байлаа.
өа
Намрын чуулганаар 2015 оны улсын төсөв, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг батална. Энэ оны Улсын нэгдсэн тэнцвэрүүлсэн төсөл 151 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Удахгүй төлбөр нь төлөгдөж эхлэх Чингис, Самурай бондын эргэн төлөлтийг хэрхэн хийхийг энэ намрын чуулганаар шийдвэрлэх болно. Энэ удаагийн чуулганаар Татварын тухай, Гэр бүлийн тухай, Худалдааны тухай зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэнэ.
өа
Улс төрийн намууд сонгуульд зориулж иргэд, аж ахуйн нэгжүүдээс ихээхэн хэмжээний хандив авдаг шүүмжлэл байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орны дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэхээр яригдаж байна. Ойрын хугацаанд энэ хуулийн төсөл өргөн баригдвал, дараалал харгалзахгүй хэлэлцэнэ.
өа
Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор яам, Тамгын газар аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг анхааруулж байна. Намрын чуулгандаа идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье гэлээ.
өа
Ийнхүү намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараагаар УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой байна.
бө
Н.Энх
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ