Буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлжээ. Захирамжийн хүрээнд Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс , Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс хамтран дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд хяналт шалгалт хийж байна.
ө
Одоогийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон , архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Мөн зарим газрыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ