Биокомбинатын захирлыг ажилд нь эргүүлэн томилохоор шийдвэрлэжээ
Төрийн өмчийн хороо Биокомбинатын захирал Б.Баттогтохыг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд ажлаас нь чөлөөлсөн ажээ. Тэрбээр уг асуудлыг хууль бус хэмээн үеэж хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд 2014 оны есдүгээр сарын 29-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хянан хэлэлцсэн байна. Улмаар ТӨХ-ны ажлаас чөлөөлсөн тогтоолыг хууль бус гэж үзэн Б.Баттогтохыг Биокомбинатын захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан аж.
sa
ТӨХ нь Б.Баттогтохыг ҮХААЯ-ны дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөсөн бөгөөд энэ дагуу АТГ-аас шалгаад аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсныг тогтоож, гэм буруугүйг тогтоосон прокурорын 2014 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 3457 дугаартай тогтоол гарсан аж. Мөн ТӨХ-ны хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагын хэлтэсээс шалгаж гэм буруугүйг нь тогтоосон прокурорын 1524 дугаартай тогтоол 2014 оны зургаадугаар сарын 12-ны өдөр гарсан юм байна.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ