18632 зээлийг найман хувийн хүүтэй ипотекийн зээлд шилжүүлжээ

img

 Банкуудад өнгөрөгч сарын 26-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 817.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18632 зээлдэгчийн нийт 543.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман  хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн гэж Монгол банкнаас мэдээлэв.

ө

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.4 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 24294 иргэнд 1375.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ