“Зуншин”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардав
Барилга угсралтын ажил гүйцэтгэж буй барилгууд дээр нь удаа дараа осол гарсан "Зуншин" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардсан албан тоотыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлжээ.
а “Макс өргөө” компанийн захиалгаар “Зуншин” компанийн гүйцэтгэж байгаа барилгаас төмөр унаж хүний амь хохироосон, , “Илсон девелопмент” -ын захиалгаар барьж буй барилгаас хүн унаж нас барсан, хүнд гэмтсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Түүнчлэн “Камдер” компанийн захиалгаар “Зуншин” компанийн барьж байгаа орон сууцны барилгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах түр байгууламж, хайс, хамгаалалтыг шаардлагын хэмжээнд хүртэл хийгээгүй зөрчил илэрсэн учир Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга угсралтын үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа тухай мэдээлэв.
ө
Мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас зөрчил, дутагдал улам даамжирч хүний амь нас, эрүүл мэндийг хохирооход хүргэж байгааг онцлов.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ