Улаанбаатарт 12 хэм дулаан
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орохыг малчид, тариаланчдад анхааруулж байна.
б
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
ө
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ