Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын намрын ээлжит чуулганы албан ёсны нээлт өчигдөр болсон. Тэгвэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан болно. Энэ хуралдаанаар Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд оруулсан. Харин уг асуудлыг өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэх нь. Мөн энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

өх

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/

ө

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

ө

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/ Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА  танилцуулна;  Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

ө

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;  - Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

ө

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;  Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

ө

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал; Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
наад муу цүрдгэр гүзээтэй,хэлгий гацаа тэнэгийгээ зайлуулаа.ичихгүй луйвардаж идсэн мөнгөөрөө гадаад далайд шалхайсан гүзээгээ унжуулаад зугаалж явсан хар мал.
2014-10-02
монгол хөгжихгүй юм бна л даа:
хөгжлийн яамгүй зг хөгжихгүй л гэсэн үг болж дээ монгол хөгжихгүй юм бна л даа одоо тэгээд чингис бондын бүх асуудлыг фортуна даа үүрүүлээд аавынх руу явуулж бусад нь энхийн цагаан тагтаа шиг болох том боломж гарч ирэх юм болов уу даа ха ха
2014-10-02
eeruug zailuul:
fortun duug hudlaa yarihiig ni odoo dahin tewchihgui bailgui dee ard tumen!
2014-10-02