Өнөөдөр болох үйл явдлын тойм
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн байрны хурлын танхимд
09:00-15:00 цагт “Байгалийн нөөц менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” семинар болно. Утас: 99106727
х
МН мэдээллийн төвд
11.00 цагт Харь гаригийн хүнтэй уулзаж, маш нууц мэдээлэл авсан Раелийн бичсэн гурван ном монгол хэлээр хэвлэгдэн гарсантай холбогдуулж Олон улсын Раелийн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа.
х
"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд
09:00-12:00 цагт Эвлэрүүлэн зуучлагчдын анхдугаар зөвлөгөөн болно. Холбоо барих утас: 98980404, 99105070
а
Сонгуулийн хорооны байранд /хуучин ХАҮТ/
09:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа болон хийх ажлын талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт,Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан,Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ. Цагтаа ирээрэй найзуудаа. Утас: 91040607
х
НЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Өргөө зочид буудлын дүрэм батлах тухай, Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам, Налайх дүүргийг “Эко Налайх” дагуул хот болгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Холбогдох утас: 91040607
а
Хангарьд ордны 14 давхарт
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
х
БОНХЯ-ны Хаан танхимд
11:00 цагт Байгаль хамгаалах намрын сарын аяны нээлт болно. Холбоо барих утас: 99130782
х
НҮБ-ын байранд
09:00-16:00 цагт "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төслийг танилцуулах нээлтийн семинар 09.00-16.00 цагт болно. Холбогдох утас: 70114228 , 99996012, 99135393
а
Тусгаар Тогтнолын Ордны 1 давхрын Залуус хөгжлийн төвд
10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, Монголын багш нарын хөгжлийг дэмжих нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ-БАГШ МИНИЙ САНАЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “Багшийн хөгжил-Асуудал, шийдэл” МБХДН-ын Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор А.Энхбат нар оролцож илтгэл тавина.
а
Хуульчдын холбооны байранд
13:00 цагт Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрхийг хангах зорилгоор Монголын Хуульчдын холбоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Холбоо барих утас: 98066116
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ