Ц.Оюунгэрэл сайд яамаа авч үлдэхээр татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй үрж эхлэв

img

Засгийн газрын бүтцийг өөрчлөх сургаар зарим сайд нар сандаралдаж эхлэв. Хэдийгээр Ерөнхий сайд атгаж буй хөзрөө дэлгээгүй ч Эдийн засаг-Сангийн яам, Зам тээвэр-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч-Уул уурхайн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал-Хөдөлмөрийн яам,  Боловсрол, шинжлэх ухаан- Соёл, спорт аялал жуучлалын яам зэрэг арван яамыг нэгтгэхээр байгаа. Уг шийдвэрийн үрээр Шинэчлэлийн Засгийн газрын цөөнгүй сайд эрх мэдэл, сандал суудлаасаа хөндийрөх нь тодорхой юм.  Тиймээс дээрх яамдын сайд нар албан тушаалдаа үлдэх сүүлийн аргуудыг сүвэгчилж янз бүрийн пиар, ухуулга сурталчилгааг урд, өмнө нь байгаагүйгээр орон даяар өрнүүлж эхлэв ээ.

.

.

Үүнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл багтаж байна. Түүний хувьд яамаа татан буулгахгүйн тулд бусдаасаа илүү их хичээж байгаа гэж хэлж болно. Энд, тэндхийн хэвлэлд “Бүс нутаг болоод дэлхийд үлгэр жишээ үзүүлж буй манай яамыг тийм ч амархан татан буулгахгүй байх. Гэхдээ би Ерөнхий сайдынхаа саналыг дэмжиж байгаа” гэх мэт зүйлийг ярьж яваагаас нь харахад тэрбээр албан тушаалдаа үлдэхийн тулд их хичээж байгаа бололтой.

6

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 12 нүүртэй өдөр тутмын сонины бүтэн дөрвөн нүүрийг Ц.Оюунгэрэл сайд аваад өөрийн яамны сурталчилгааг байршуулжээ. Сонины бүтэн нүүрэнд сурталчилгаа байршуулахад 500-800 мянган төгрөгийн үнэтэй. Хувийн компаниуд  ч сониныдөрвөн нүүрийг авч чаддаггүй. Тэгвэл татвар төлөгч бидний мөнгөөр  өөрсдийнхөө ажлыг сурталчилах нь төрийн яаманд юу ч биш байдаг бололтой. Дөрвөн нүүр дамнуулж сонинд нийтлүүлсэн өөрсдийнх нь хийсэн гээд байгаа ажлуудыг нь харвал энэ яам бий болоод цаашлаад Ц.Оюунгэрэл сайдын санаачилж хийсэн олигтой ажил ер харагдсангүй. Лениний музейг улсад хэл амтайгаар буцааж өгсөн. Батаарыг авчирснаас бусад нь шүү дээ.

6

Тухайлбал, НААДАМ- Монголын соёл, спорт, аялал жуулчлалын гол брэнд гэжээ.

7

Энэ нь наадмыг жуулчдад үзүүлж тэр хэрээр аялал жуулчлалаа тэлэх зорилготой гэж тайлбарлажээ. Гэтэл наадам бол хэдэн зуун жилээрээ Монголын үндэсний уламжлалт баяр болж ирсэн. Жилээс, жилд өргөн дэлгэр тэмдэглэж буй үйл явдал болохоос биш ССАЖ яам гарч ирээд Монгол наадмыг брэнд болгосон зүйл байхгүй. Ийм зүйл бичиж сонины зай талбайг дүүргэх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу.

.

_

Мөн Олон улсын спортын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулдаг болсон гэж бичжээ. Сүүлийн жилүүдэд олон улсын чанартай өндөр зэрэглэлийн тэмцээн манайд зохиогдож байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг спортын холбоод санаачилж олон жилийн туршлага, гадны улс орнуудтай харилцаж ирсэн харилцаан дээрээ тулгуурлаж хийж байгаа ажил. Түүнээс ССАЖЯ зохион байгуулж байна гэдэг нь үлгэр юм.

7

Цаашлаад Mongolia. Nomadic by Nature- Аялал жуулчлалын үндэсний уриа үг гэжээ. Уриа үг зохиосоноо хүртэл хийсэн ажил болгож сонины нүүр бөглөж байгаа нь үнэхээр ядмагхан харагдаж байгаа юм.

7

Тамирчдад цалин өгдөг болсон гэж ССАЖЯ өөрсдийгөө сурталчилжээ. Энэ бол цэвэр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн ажил. Мөн манай тамирчид олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан шагнал. Түүнийг нь л төр урамшуулсан.  Үүнийг соёлын яам санаачилсан юм шиг утга бүхий зүйлийг тайландаа тусгасан нь тамирчдад таалагдахгүй байна.

6

Мөн сонины бүтэн нэг нүүрэнд урлаг, спортод гаргасан уран бүтээлч, тамирчдын  амжилтыг ярайтал нь бичсэн байна. Гэтэл энэ бол манай урлагийнхан болоод тамирчдын авъяас хөдөлмөрөөөрөө авсан нэр, төр шагнал билээ. Ингэж гаргасан амжилтыг энэ сонины тасархайтай, тасархайгүй хүмүүс мэддэг, баярладаг, бахархдаг хайр хүндлэлээ үзүүлдэг. Ийм зүйлд Ц.Оюунгэрэл сайд маань сонины нэг нүүрийг авч бичих ямар шаардлага байна вэ?.

6

Энэ мэтчилэн янз бүрийн компанид ажлыг Ц.Оюунгэрэл сайд маш эрчимтэй өрнүүлж байна. Ерөнхий сайдын гол зорилго бол Засгийн газрын бүтцийг оновчтой болгож,  хэрэгцээгүй яамдыг цомхотгох. Гэтэл танхимд нь байгаа сайд нар сайдын суудалдаа үлдэх  гэсэн өчүүхэн эрх ашгийн төлөө татвар төлөгчдийн мөнгийг ийм компанид ажилд зарцуулж байгаа нь үнэхээр зохимжгүй байна.

6

Т.Энхэлээ
Эх сурвалж: http://www.24tsag.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ванга:
бүс нутагт байтугай дэлхийд үлгэр жишээ болж байгаа яам гэдэг чинь дэлхийд байхгүй яам гэсэн үг үү? тэрбумаар хүнтэй улсуудад байдаггүй бол 3-хан сая хүнтэй, жижиг эдийн засагтай манай улсад бүр ч хэрэггүй гэсэн үг биз дээ.
2014-10-03
спорт агентлаг болвол зугээр :
биеийн тамир, спортын асуудлыг ту*а агентлаг байгуулан хариуцуулбал их тохиромжтой юм даа. яам ч нэг биш. тов, оро нутгийн спортын ажилд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт дутаж байна.
2014-10-03
4 nuhurtei huuhen anarchist oyungereliig ogtsruulya...:
ehnii nuhur ni garajindaa nuts amragtaigaa baij bgaad ugaartaj uhsen, daraa ni angalzuuruudiin uvur damjij yavahdaa elbegdorjiin nuts huuhdiig gargaad mongold hel am degdehees aij usa yavaad tendee ochood hugshin amerik eriin devsger bolson, ard tumniig hoorond ni urgelj hagaralduulj bdag, mongoliin tuuhiig gutaan doromjilson nom bichih hobbytoi oyungereliig ogtsruulj yaamiig ni tatan buulgaya....
2014-10-02
zochin :
yamnih ni apparat gej hogiin ulsin tsugluulga bdagiinshdee. altantsetseg geh met
2014-10-02
иргэн:
энэ балай авгайг дэмжсэн ганц ч хүн алга, олны үг ортой л байдаг юм даа, өөрөөсөө ичээд, тэр нэг өвгөнөө дагуулаад далд ороосой доо.
2014-10-02
авгай:
монголын талаар ойлголтгүй, гадны гар хөл, санхүү, эдийн засгийн ямарч мэдлэггүй яамаараа дүүрэн паян дэлгэсэн энэ авгайг хамгийн түрүүн зайлуулах хэрэгтэй
2014-10-02
хи хи:
тэр хөх туйпууг оюунгэрэл чанаж хэрэглэж байгаа байх даа хи хи...
2014-10-02
zochin:
soeliin vam tatan buugdax xeregtei yu ch xiidgvi baliar abgai
2014-10-02
батар:
ногоон нүдэн ламаа үргэлжлүүлэнгээ улаан нүдэндээ цайг нь чанаад гэртээ суусан нь дээр дээ хө
2014-10-02
тормонх:
батаа оюунаа нар зайлаасай! оноодор нэг гол одор байнаа. еронхий сайд бутцээ оргон барьсан гэх юм.
2014-10-02
оюунгэрэл зайлаасай :
чойжин ламын сүмийн хашааны хуучны ххө туупуйг сэргээн засварлах нэрээр авсаныг түүх соёлоо хамгаалсан гэхүү?? бүх хөх туупуйг одоогийн улаан туупуйгаар сольсон.
2014-10-02
baliar:
zailuulaachee iim balaa avgai nariig gadaad ovgontei suusan yumnuudiig toriin ondor alband tavihaa bolimoor yum zavaarsiimaa
2014-10-02
мартамхай:
сонины нүүрэнд өвөөтэйгээ авахуулсан зургаа тавихаа мартсан юм биш үү
2014-10-02
zochin:
koread hogshin urchiisen nohoroo daguulchihsan suuj bgaa ni end gadnii zuragtaar garchiisan mongolin salbariin said uhaantain bj mongoliig yamraar sutchilad bgaan bol matar chin yasan ih ichvee. haana bgaga yadaj meddeg boloosoi hurdan solij dald oruul taarna
2014-10-02