Монгол Улсын макро эдийн засгийн тулгамдаж байгаа асуудлыг ярилцлаа

img

ҮХШХ-ноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ядуурал, Мянганы хөгжлийн зорилтуудын хяналт шинжилгээ, үнэлгээг дэмжих төсөлтэй хамтран яамд, агентлагийн бодлого, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудад "Хөгжлийн бодлого ба стратеги төлөвлөлт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн онол арга зүйн ойлголтыг цэгцлэх, Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах нэгдсэн арга зүйг сайжруулах, хөгжлийн төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж буй бусад улс орнуудын туршлагуудаас суралцах, мөн бодлогын хэрэгжилт, түүний хяналт шинжилгээ, үнэлгээний байдлын талаарх нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэхэд үндэсний чадавхийг дээшлүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах стратегийн үндсэн чиглэл, зарчмыг хэлэлцэн ойлголтыг нэгтгэх зорилготойгоор болж өнгөрлөө. Сургалтад ҮХШХ-ноос  “Монгол Улсын төлөвлөлтийн өнөөгийн байдал”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, талуудын оролцоо”, “Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, хэтийн төлөв, хандлага”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ, үнэлгээний өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яагаад юмны үнэ өсөж ядуураад байгааг олж хэлэлцээч тэнэгүүдээ
2011-12-21