Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хуулийн төслөө өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр одоогийн зургаан яамыг нэгтгэн гурав болгожээ.
df
ГХ-ны сайдын эрхлэх хүрээний асуудлыг өргөтгөн, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг өгч, Монгол Улсын шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд хэмээн нэрийдэх аж. Харин одоогийн Шадар сайдыг Д.Тэрбишдагвын эрхлэх хүрээний асуудлыг хэвээр үлдээж, Тэргүүн шадар сайд болгох сурагтай.
df
Эдүгээ УИХ дахь АН-ын болон “Шударга ёс”- бүлэг энэ асуудлаар хуралдаж байгаа юм. Харин МАН-ын бүлэг 14 цагт хуралдахаар товложээ.
df
Мөн өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх юм.
df
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ